Урлаг

ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТСАЙХАН | ТЭР ЭМЭГТЭЙ

Зохиогчийн эрх: www.photosmongolia.com

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Залуусын дуу хоолой уриатай GenZ.MN сайтаас нийт эмэгтэй уншигч нартаа “Болор цом-34” наадмын тэргүүн байрын шүлэг ТЭР ЭМЭГТЭЙ шүлгийг хүргэж байна.

“Болор цом” наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.


2016 он. “Болор цом-34” наадмын Тэргүүн шүлэг:  Яруу найрагч Б.БАТСАЙХАН

ТЭР ЭМЭГТЭЙ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг  ЭЭЖ гэдэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

“Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд...

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон...

Булган аймгийн хөгжим жүжгийн театр Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол...

С.Жавхлан: Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл...