Энэ өдөр дэлхийн түүхэн мөнхрөн үлдсэн онцлох үйл явдлыг хүргэж байна. Тодруулбал 1960-2016 онд болж өнгөрсөн үйл явдал билээ.
- 1960 – Чилийн эргийн дагуу газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хавай мужийн Хило хотын 61 хүн амь насаа алджээ.
- 1992 – Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй хүчтэй тэмцэгч Жиованни Фалконыг Сицили хотын Капачи хотод эхнэр, гурван бие хамгаалагчийнх нь хамт хороов.
- 1995 – Дэлхийн алдарт үйлдлийн хэл гэгдэх “Жава” хэрэглээнд нэвтэрчээ.
- 1998 – Умард Ирландын иргэд өөртөө засах эрхтэй болох эсэх санал хураалтад оролцож, 75 хувь нь “тийм” гэж хариулжээ.
- 2002 – Исланд улсад хуралдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Киотогийн протокол”-ын төслийг 55 улс дэмжив.
- 2006 – Аляск мужид орших Кливленд галт уул дэлбэрэв.
- 2014 – АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн хотхонд зэвсэглэсэн этгээд халдсаны улмаас долоон хүн амиа алдан, 14 хүн гэмтжээ.
- 2016 – Йемений Аден хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 45 цэргийн алба хаагч амиа алджээ.
- Сирийн эрэг дагуух Жабле, Тартус хотуудад найман удаагийн дэлбэрэлтийн улмаас 84 хүн амиа алдаж, 200 хүн бэртжээ.
Энэ өдөр мэндэлсэн алдартангууд
- 1973 – Америкийн дуучин Максвелл
- 1980 – Грекийн хөлбөмбөгч Теофанис Гекас
- 1984 – Португалийн хөлбөмбөгч Уга Алмейда
- 1988 – Италийн хөлбөмбөгч Ангело Огбонна
- 1991 – “Евровижн” тэмцээний тэргүүн байрын шагналт Германы дуучин Лена
- 1998 – Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга Бахрейны гүйгч Сальва Эйд Насер
Тэмдэглэлт өдрүүд
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1

Сүүлийн сэтгэгдэл