Gen-AGen-Z

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ИХ ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна.

Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна.

Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 

10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

“Inside Out 2” хүүхэлдэйн киноны трэйлер цацагджээ

“Pixar” студи “Inside Out” нэртэй хүүхэлдэйн киног 2015 үзгэчдийн хүртээл болгосон билээ....

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 2002 оноос...

1-3 дугаар ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар...

Монгол залуус шинэ зүйлийн аалзыг олж илрүүллээ

Олон улсын биологийн олон янз байдлын өдрөөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн...