Active

НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгууллаа.

Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

642fda8018164615ff1e6c60 НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...