ActiveGen-AGen-Z

ДАУНЫ СИНДРОМТОЙ БАРБИ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Америкийн тоглоом үйлдвэрлэгч Mattel компанийн борлуулдаг уламжлалт барби бодит эмэгтэйчүүдээс хэт ондоо гэсэн шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тэгвэл тус компани дауны синдромтой эмэгтэйн дүр төрх бүхий барби хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн байна.

Mattel өмнө нь сонсголын аппарат, хиймэл гар хөл, тэргэнцэртэй барби хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэж байсан юм. Компанийн барби хүүхэлдэй хариуцсан хэсгийн ахлагч Лиза МакНайт шинээр үйлдвэрлэсэн барби хүүхдүүдэд бусдыг хайрлах хүндлэх, ойлгох мэдрэмжийг сургаж, шинэ ертөнцтэй танилцаж хөл тавихад нь тусална гэж үзжээ. 

Хамгийн анхны барби хүүхэлдэй 1959 онд урт нарийн хөл, нарийн бэлхүүс, намирсан шаргал үстэйгээр мэндэлж байсан юм. Өмнөд Австралийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ийм барбитай төстэй бие 100,000 эмэгтэй дунд ганц байдаг гэжээ. 

Мөн зарим шүүмжлэгч барби хүүхэлдэйг эмэгтэйчүүдийн жинхэнэ бие галбирт ойртуулахыг уриалсаар ирсэн. Mattel 2016 оноос эхлэн буржгар үст барби, өндөр болоод нам хэмжээтэй, арьсны олон өнгөтэй, олон ястан үндэстнийг төлөөлсөн барби хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэх болсон юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...