Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг “Боловсролын зээлийн сан 1992 онд байгуулагдсан.
Тус сангаас илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс тухайн сангийн гүйцэтгэх удирдлагаар одоо ажиллаж байгаа албан тушаалтанд хэрэг нээсэн. БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа тул одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Дараагийн хэвлэлийн хурлаар илүү тодорхой мэдээлэл өгнө” гэлээ.

Сүүлийн сэтгэгдэл