Нийгэм

6-р сарын 1-ний өдөр бүх нийтээрээ амарна

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярын өдөр зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Зургаадугаар сарын 1-нд автомашингүй өдөр гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад буй. Энэ тухай Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр” байхыг тодотголоо.

Энэ жил хүүхдийн баярт зориулсан арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор Хотын даргын захирамж болон хөтөлбөр гараагүй байна.

Өнгөрсөн жилийн хувьд төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг болж 3,000 хүний бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал, “Мөрөөдлийн ертөнц”, “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт болж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...