Нийгэм

ТУРКТ БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 35 МЯНГА ДАВЖЭЭ

Туркийн зүүн нутагт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 418-д хүрээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

Өнгөрсөн даваа гарагт болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр, Килис, Османие, Шанлыурфа зэрэг есөн муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байна.

Туркт 10 хүрэхгүй цагийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мөн Сири, Ливан зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд мэдрэгдсэн юм.

Р.Эрдоган Анкара хотод болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ, байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн 13 208 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг дурдсан байна.

Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд 249 мянга гаруй алба хаагч оролцож байна. Өнөөдрийн байдлаар 195 962 хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсүүдээс нүүлгэн шилжүүлжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлэн эв санааны нэгдэлтэй байгаагаа уламжлан дамжуулж, олон улсын зүгээс аврах баг, тусламжаа илгээсээр байна.

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн 15 нярайг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахаар Анкара дахь эмнэлэгт хүргэжээ.

“Байгалийн гамшигт өртсөн бүсэд 82 орны 9046 аврах багийнхан оролцож байна” гэж Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлсэн байна. Мөн гамшгийн дараа 100 орон тусламж санал болгоод байгаа бөгөөд нэмж хоёр орон аврагчдаа илгээх төлөвтэй байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...