Active

15 настай хүүхдүүд нийлж 46 автомашин хулгайлжээ

Олон тооны тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын даргын тушаалаар байгуулагдан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.

Энэ хүрээнд 2021 оны зургаадугаар сараас эхлэн бусдын 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай “Г”-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.

Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, “Honda Fit”, “Prius-10,11”, “Nissan Tida” зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ. 

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдсэн бөгөөд 93.8 хувийг нь олжээ.

gaq8cd_343447648_918984055882023_7458611681349401566_n_h450 15 настай хүүхдүүд нийлж 46 автомашин хулгайлжээ
8ddw72_343553072_2407658226079371_4711988644074882621_n_h450 15 настай хүүхдүүд нийлж 46 автомашин хулгайлжээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...