Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөрхөндий” гэдэг газарт ой хээрийн түймэр гарлаа. Тодруулбал, тус галын дуудлага 03.06-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиж, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд мөн өдрийн 19:35 цагт түймрийг цурамд оруулж, 20:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай шатсан.

Сүүлийн сэтгэгдэл