Active

Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ.

Төрийн ордонд болсон олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орноо төлөөлөн оролцож байгаа сурагчдад амжилт хүсэн ерөөв.

Тэр бээр  Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурьсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олимпиадад оролцогчдын дунд олон байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Азийн физикийн олимпиадын хорооны Ерөнхийлөгч, профессор Лион Чуан Квик, Монголын Физикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, академич Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлж, сурагчдад амжилт хүслээ.

346105830_695363135690219_7630548834269255601_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ

Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс багаараа, ажиглагчаар Бүгд Найрамдах Болгар Улс,   Малайз Улс  оролцож байна.

Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.

346108674_4218766325015598_6983208433437024041_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
346112756_262737586161567_5308919884218590025_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ

Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.

Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшин тогтоох, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг нээнэ.

346112693_168047125961936_3717197363703068212_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
346098787_1004130417178346_2158857153751346642_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ
346132003_2023139781351698_6066910304826090344_n-1024x683 Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ

Азийн физикийн олимпиадыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...