Улс төр

О.Батнайрамдал: Бусдын боломжийг хулгайлсан ₮363 тэрбумын зээл нь ТЭТГЭЛЭГ БИШ

Боловсролын зээлийн хулгайн асуудлаар Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангаас зээл аваад зээлээ төлөөгүй, арын хаалга танил тал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бусдад боломж олгоогүй хүмүүсийн талаарх тоо баримттай мэдээлэл хүргэлээ.

2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын шийдвэрээр зээлээс чөлөөлсөн ба 2012-2016 онд хамгийн олон буюу Л.Гантөмөр сайд асан 10-аад тушаал гаргаж 435 хүүхдийн зээлийг тэглэсэн

Тэрбээр “1993 онд Сургалтын зээлийн сан хэмээх нэрээр санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд олгох зорилгоор анх нээжээ. 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хуульд 8.8-д зааснаар төсвийн мөнгөөр олгосон зээлийг хүчингүй болгох, эргэн төлүүлэх, хөнгөлөхийг зөвхөн УИХ батална гэж заасан байдаг. Зээлээс чөлөөлөгдөнө гэсэн агуулга нь хуульд байхгүй гэсэн үг. Боловсролын зээлийн сан маш олон залууст оюуны хөрөнгө оруулалт болдог, хэрэгжих нь зөв. Өнөөдрийн ханшаар тооцвол гадаадад суралцсан 2368 оюутан 363 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас авч татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан.

Бакалаврт 167 тэрбумыг 421 суралцагч, магистр, докторт 1947 суралцагч 196 тэрбум төгрөгийн зээл авснаас 99-100 хувь эргэн төлөлт хийгдээгүй байна. Дээрх зээлдэгчийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Мөн дээрх магистр зэргийн 196 тэрбум төгрөгийн зээлийн 40 хувийг буюу 867 оюутны зээлийг чөлөөлсөн байдаг. 2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын шийдвэрээр зээлээс чөлөөлсөн ба 2012-2016 онд хамгийн олон буюу Л.Гантөмөр сайд асан 10-аад тушаал гаргаж 435 хүүхдийн зээлийг тэглэсэн. Өнөөдрийн ханшаар энэ нь 40,6 тэрбум төгрөг. Угтаа тэглэх эрх нь УИХ-ын журмаар хэрэгжих учиртай ч энэ нь Засгийн газрын тогтоолд үндэслэж чөлөөлсөн хэмээсэн тэмдэглэлд бий гэжээ. Гэтэл тэр тэмдэглэлтэй танилцахад ямар ч шийдвэр биш, зүгээр “шийдвэрлэх” гэсэн агуулгатай байв. Зээл, тэтгэлэг гэдэг зүйлс хоёр тусдаа зүйл. Энэ бол буцалтгүй тусламж ч биш. Тэгэхээр заавал эргэн төлөгдөх ёстой.

Screenshot_2023-05-16_111522-112326-899592352 О.Батнайрамдал: Бусдын боломжийг хулгайлсан ₮363 тэрбумын зээл нь ТЭТГЭЛЭГ БИШ

“Би таван жил НДШ-ээ төлсөн хүн зээлээс чөлөөлөгдөнө” гэж ойлгодог. Гэтэл тэрхүү тогтоол хүчингүй болоод удаж байна. Тэрхүү зээлийг авсан бол заавал төлөх л ёстой. Мэдээлэлд ойр, албан тушаал өндөр, санхүүгийн боломжтой хүмүүсийн хүүхдүүд ихэвчлэн явдаг. Би дураараа ийм зүйл яриад байгаа юм биш, энэ бол нотлох баримттай мэдээлэл.

Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн бол Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжтой байдгийг мэдэх байх. Миний хувьд уг жагсаалтын нэгдүгээр жагсдаг Харвардад тэнцсэн ч БЗС-ын ярилцлагын гуравхан асуултад унаж байлаа. “Та ямар сургуульд сурах вэ, эх орондоо ирээд юу хийх вэ, төлбөрөө хэрхэн төлөх вэ” гэсэн энгийн гурван асуултад 10 минут хүрэхгүй хариулт аваад хөөгөөд гаргаж байсан. Би тухайн үедээ Харвардын ИС-д тэнцсэн тул зээл авахад асуудалгүй гэж бодож байсан ч үгүй байв. Тухайн үеийн ярилцлагын протоколын тэмдэглэл устгасан байсан. Бодит байдал ийм л байна. Зээл авсан хүмүүсээс мөнгөө хувийн дансандаа шилжүүлж аваад очоод хэлний бэлтгэлд явсан, муу дүнтэй хэр нь мөнгөө авсаар л байсан ч хүн байна. Эдгээр нь нотлох баримттай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...