Active

ОЮУТНУУД НИЙТИЙН ТЭЭВЭРТ 250, ТРОЛЛЕЙБУСАНД 100 ТӨГРӨГ ТӨЛӨХӨӨР БОЛЛОО

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.

Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.

Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.

Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмлээ хэмээн Боловсролын сайд мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...