Эрүүл мэнд

Коронавируст халдварын 664 тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ээс Улаанбурхан, нэмэлт дархлаажуулалт, ковидын нөхцөл байдал, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын 13-19-нд нийт 664 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Өвчлөлийн тухайд Улаанбаатар хотод болон Өмнөговь, Дорноговь,Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэгсдийн 1.4 хувийг нэн хүнд, 78.5 хувийг хүндэвтэр 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна. Коронавируст халдварт өвчний эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч буй. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөвлөмжийг баримтлахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Зуны улиралд идэхэд хамгийн тохиромжтой хүнс

Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа жимс...

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ НЭГ САЯ ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Тавдугаар сарын нэгний байдлаар эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нэг сая иргэн хамрагджээ.

УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫГ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ БАЙНА

"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд умайн хавдартай хоёр...

ХӨСҮТ-Д 40 ХҮҮХЭД САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНӨӨР ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар салхинцэцэгийн халдвар авсан 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Салхинцэцэгийн...