Active

78 ХОРИГДЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАЖЭЭ

Прокурор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шалгажээ. Энэ үеэр 200 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлүүдээс дурдвал:

Эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэргүй, хугацаа хэтрүүлэн саатуулсан дөрвөн хүнийг суллаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан хоёр саналыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож ялтны эрхийг хангасан байна.

Нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг хууль бусаар хэрэглэсэн нэг зөрчил илэрчээ.

Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 21, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 22, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 27 иргэний ялыг хорих ялаар солиулсан байна.

Харин бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 78 хоригдлыг хугацааны өмнө суллажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлөх, хугацааны өмнө суллах зэрэг асуудлаар гаргасан 330 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 68 саналыг буцаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...