Active

“Хүүхдийн хоол” үндэсний чуулган зохион байгуулагдана

“Хүүхдийн хоол” үндэсний чуулган маргааш Соёлын төв өргөөнд болно. Одоогоор боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэх юм.

Энэхүү чуулганд 1000 хүн оролцох бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар оролцоно. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол боловсролд”, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж” сэдвээр тус тус илтгэл тавих юм. Чуулган 09.00-17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...