Нийгэм

“LAND CRUISER 200” МАРКИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУЛГАЙЛААД, ЗАДАЛЖ ЗАРАХ ГЭЖ БАЙЖЭЭ

“Хашаанд байсан “Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл гуравдугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Уг этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Иймд иргэд тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...