Нийгэм

НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДЭЛХИЙН ӨДӨР ХЭЗЭЭ ВЭ?

Дэлхийд өдөр шөнө ар араасааа үргэлжилж байна. Тэгвэл та нүүдлийн шувуудад зориулсан өдөр байдгыг мэдэх үү. Тэнгэрт дүүлэн нисэх шувууд халуун орныг зорихыг та олонтой харсан байх. Тэгвэл 5 дугаар сарын 8 нүүдлийн шувуудын дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий даяар 2006 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Цэнхэр гариг дээр 10 мянга гаруй төрөл зүйлийн шувууд байдгаас 1800 төрөл зүйл нь нүүдэллэж амьдардаг аж. Шувууд Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэсэн гурван үндсэн чиглэлээр нүүдэллэдэг юм.

Харин манай орны хувьд хар тогоруу, реликт цахлай, цэн тогоруу, борцгор хотон, хар өрөвтас, хуруут хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, гургуул, хурган тутгалжин, жороо тоодог, хургач бор, цагаан тогоруу, халбаган хошуут, гангар хун, хошуу галуу, явлаг сар, цасны хажир, тоодог зэрэг шувууд жил бүрийн хавар нүүдэллэн ирж зусчихаад намар нь буцаад халуун орон руу нисэн оддог. Хүмүүс бид хотод олноороо үзэгддэг бор шувуу, хэрээ зэргийг огт нүүдэллэдэггүй гэж боддог нь эндүүрэл гэнэ. Эдгээр шувууд ч бас өөртөө тохирсон ойрын зайд нүүдэллэдэг гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...