Улс төр

Г.Дамдинням: Оюутан, сурагчдын хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг олон хүн хэлж байгаа

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хуулийн төслийг ажлын хэсэг дээр хэлэлцэх үеэр олон санал яригдсан. Жишээлбэл намрын ажлын үеэр оюутан, сурагчдын хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх тухай саналыг олон хүн хэлж байгаа. Судалгаа хийсэн ч хүмүүс байсан.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуулийн хичээл шинэ жил эхлэх, дуусах, амрах хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл гарахаас бусад тохиолдолд боловсролын асуудалд эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар шийднэ.

Хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх талаарх заалтыг Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд тусгасан” хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...