Active

Д.АМАРБАЯСГАЛАН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ ХЯЗГААРЛАНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн албаны түвшинд хийх шинэчлэлийн бодлогыг танилцуулсан юм. 

Тэрбээр “Төрийн албаны хэт данхайсан байдал, төсвийн урсгал зардлыг үрэлгэн зарцуулж буй зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. 

Тиймээс ч олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмыг улсын хэмжээнд бодитой авч хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо нийт ажиллах хүчинд оногдох төрийн албан хаагчдын тоо хэмжээг хязгаарлаж, тогтоон барих чиглэлд Засгийн газар бодитой алхам хийнэ.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 орчим хувийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон дэлхийн хөгжсөн улс орнуудын жишгийг авч үзвэл нийт ажиллах хүчнийхээ 15 хувьд төрийн албан хаагчид нь оногдож байвал зохимжтой хэмээн үздэг. Гэтэл манай улсын төрийн албан хаагчид гурван хувиар хэтэрсэн байна” хэмээн хэллээ. 

Мөн “Өнөөдрийн байдлаар 300,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд дээр дурдсан 15 хувийн хязгаарлалтыг тогтоож, энэ хүрээнд ажиллах хүчийг барина. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны түвшинд хийх шинэчлэлийн бодлогын үндэс байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...