Active

2022 ОНД ЭДИЙН ЗАСАГ4.8 ХУВИАР ӨСЖЭЭ

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ. 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (4.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 хувиар өссөний 
  • 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
  • 1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
  • 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,
  • 2.6 нэгж хувийг үйлчилгээний салбар,
  • 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурсан бол 2021, 2022 онд 1.6, 4.8 хувиар тус тус өсөв.

Түүнчлэн нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны IV улиралд 6.6 сая төгрөг, жилийн дүнгээр 23.2 сая төгрөг болж, өмнөх оноос 473.4 (2.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 онд өмнөх оноос хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбар, үйлчилгээний салбарт өсөж, уул уурхай, олборлолтын салбарт буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...