Active

ТАХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЭСЭГТ НУТАГШУУЛАХААР БОЛЛОО

Прагийн Амьтны хүрээлэн, монголын эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг Монгол Улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгалаа.

%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3_3_DJI_0030_export-214138-1471249293 ТАХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЭСЭГТ НУТАГШУУЛАХААР БОЛЛОО%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3_2_MB2_8481-214152-771150253 ТАХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЭСЭГТ НУТАГШУУЛАХААР БОЛЛОО

Урьдчилан сонгосон цэгт зайнаас тандах судлал хийснээс гадна жилийн улирал бүрт газар дээр нь очиж ургамал, амьтан, шавж, шимэгч зэргийг хамруулсан олон талын судалгаа шинжилгээ хийсний эцэст Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог Сүмийн хоолой гэдэг газрыг сонгож авсан юм. 1700 км2 орчим талбайтай энэ газрын ихэнх хэсэг нь Нөмрөг ДЦГ-ын нутагт багтаж байгаа нь олзуурхууштай.

2023 оны 1 дүгээр сард Прагийн Амьтны хүрээлэн, монголын эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг Сүмийн хоолойд сүүлийн судалгаа хийж яваа нь. Зургийг Давид Раух, Прагийн Амьтны хүрээлэн

Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Нэлээд өргөн цар хүрээтэй судалгаа хийсний үндсэн дээр бид Сүмийн хоолой, түүний ойр орчим нь хамгийн тохиромжтой газар гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мөн энэ нутагт өвсний гарц сайн, газрын гадаргын байдал тогтоц сайтай, хачиг багатайгаас гадна манай цэгээс хэдэн арван километрийн зайд айлын мал бэлчдэг. Үүнээс илүү тохиромжтой газар олдохгүй” хэмээв.

Сүмийн хоолой нь Говийн Их ДЦГ-ын Б хэсэг, Хустайн БЦГ, Хомын талын БЦГ-ын дараа тахь нутагшуулах дөрөв дэх газар болох боловч Монгол орны зүүн хэсэгт оршдогоороо онцлогтой. Тахь нутагшуулах газрын сонголтоо нэгэнт хийсэн тул одоо “Дорнын тахь” төсөл хэрэгжих шатандаа ороод байна.

Дэрээ гол мурилзан урсах Сүмийн хоолойд 2026 он гэхэд эхний тахь нутагшуулахаар төлөвлөж байна. Зургийг Мирослав Бобек, Прагийн Амьтны хүрээлэн

Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэх “Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар “Бид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад байгууллагуудтай хамтран уг төслийг бэлтгэж ажиллаж байна. Монгол Улсын төрийн байгууллагууд энэ төслийг машид сонирхон, дэмжиж байгаа юм” гэв

Шаардлагатай гэрээ, албан ёсны зөвшөөрлийг зохих ёсоор бүрдүүлж, Дэгээ гол, Өвөр сүмийн горхины бэлчирт баригдах төслийн төвийн байр, дасгах хашааны зураг төслийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ тухайн цэгийн судалгааг үргэлжлүүлнэ. Европ төдийгүй Монгол Улс дахь тахь идээшин, нутагшиж буй бусад газраас тахийг Сүмийн хоолойд 2026 оны зун тээвэрлэх боломжтой болно.

Screenshot_2023-02-15_214423-214430-1096199740 ТАХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЭСЭГТ НУТАГШУУЛАХААР БОЛЛОО
  •  “Дорнын тахь” төсөл дээр
  • “Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ,
  • Монгол Улсын Их Сургууль,
  • Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг,
  • Хөдөө аж ахуйн их сургууль,
  • Мал эмнэлгийн хүрээлэн,
  • Карлын Их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Хэрэглээний гео мэдээлэлзүй, зураг зүйн тэнхим,
  • Карлын Их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Шимэгч судлалын тэнхим зэрэг байгууллагууд хамтран ажилладаг.

Монгол орны зүүн хэсэгт тахь нутагшуулах зорилгоор сонгосон Сүмийн хоолойн байршлыг газрын зурган дээр харуулж байна.

Эх сурвалж: Прагийн Амьтны хүрээлэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...