Нийгэм

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ, ТАЛБАЙД УДААН ХУГАЦААГААР ОРХИСОН МАШИНЫГ ЖУРАМЛАНА

Нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон, удаан хугацаагаар үлдээсэн 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлана.

Мөн удаан хугацаагаар машинаа үлдээснээр дугуй нь хагарах, эд анги нь хулгайд өртөх, өнгө үзэмж нь муудах зэргээр өмчид хохирол учрах, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаас оношилгоонд ороогүй, авто зам ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрдэг.

Ачигдсан машины талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн 1800-1200 дугаарын утсанд, мөн www.ulaanbaatar.mn веб сайтад хандан ирүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...