Active

Зөвлөгөө: Хэрхэн эрт босох вэ?

Зуны улирал хүнийг ядрааж, нойр ихтэй болгодог ч өглөө эрт босох хамгийн шаардлагатай цаг үе байдаг. Учир нь зун л хүмүүст шинэ санаачилга, өөрчлөлт хиймээр санагдах нь олон. Гэхдээ нойроо дийлэхгүй л байна уу. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд тустай зөвлөгөөг танд орчуулан хүргэж байна.

ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГГҮЙ

Удаан эхэл. Эрт босох гэж байгаа эхний өдрөө тогтмол босдог цагаасаа 15-30 минутын өмнө бос. Тэгээд хэд хоног 15 минутаар эрт бос. Нэг мэдэхэд л хүссэн цагтаа босдог болчихсон байна.

ӨӨРТӨӨ ЭРТ УНТАХ БОЛОМЖ ОЛГО

Зурагт үзэх, интернэтээр хэсэх шалтгаанаас болж оройтож унтаж байна уу. Хэрэв энэ зуршлаа хаяхгүйгээр эрт босдог болно гэвэл хэцүүхэн л байх нь. Эрт босмоор байвал эрт унт. Хэдий чиний орой унтана, босоход төдий чинээ хэцүү байх болно.
Ингэхийн тулд орондоо эрт орж, унтах хүртлээ ном унш. Хэрэв ядарсан, ачаалал ихтэй өдрөө үүнийг эхлүүлэх юм бол илүү амархан байх болно.

СЭРҮҮЛЭГТЭЙ ЦАГАА ӨӨРӨӨСӨӨ ХОЛ БАЙРЛУУЛ

Сэрүүлэгтэй цаг тань ойрхон байдаг бол өглөө унтраачихаад унтаад өгдөгт чинь эргэлзэхгүй байна. “Snooze” буюу сэрүүлэгний давтамжийг хэзээ ч битгий унтрааж байгаарай. Сэрүүлэгтэй цагаа хэдий хол байрлуулна төдий чинээ босох “шалтгаан болно”. Учир нь хангинасан сэрүүлгээн унтраахын тулд босохоос өөр замгүй.

СЭРҮҮЛГЭЭ УНТРААЧИХСАН БОЛ ӨӨР ӨРӨӨ РҮҮ ЯВ

Нэгэнт босчихсон бол өөртөө буцаад ор руугаа орох боломж бүү олго. Хамгийн зөв арга бол шууд угаалгын өрөө рүү орж нүүр гараа угаах, эсвэл биеэ засах.
Ингээд л эрт босч, өнөөдөртэйгээ нүүр тулна даа.

ЭРТ БОСОХ ЧУХАЛ ШАЛТГААНТАЙ БОЛ

Зарим нэг чухал ажлаа өглөө эрт хийж байхаар зохицуулах нь чухал юм. Энэ шалтгаан танд мотиваци болж эрт босоход хүргэнэ.
Эртэч хүмүүс өглөө босоод ямар нэгэн чухал зүйлээ амжуулдаг бөгөөд энэ нь түүнд өглөө эрт босох шалтгаан болдог байна.

ЭРТ БОСООД ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛ

Өөрийгөө хүчлэх, өөрчлөлт хийх мэдээж хэцүү. Гэхдээ тааламжтай нөхцөл байдал үүсгэж чадвал эрт босох амархан болж болох юм. Жишээ нь өглөө эрт босоод халуун кофе, сонирхолтой номоор өөрийгөө урамшуул. Эсвэл амттай өглөөний цай бэлтгэ.
Өөртөө хамгийн тааламжтай байгааг нь сонго. Тэгээд эртэч нэгэн бол.

ИЛҮҮ ЦАГИЙН ҮР АШГИЙГ ХҮРТ

Өглөө эрт босчихоод цагийн зөвхөн интернэт ухаж өнгөрөөнө гэдэг утгагүй. Эрт босоод чухал зүйлээ амжуул. Эрт босоод гарах илүү цагийг бүү дэмий зүйлд зарцуулааарай.
Жишээ нь эрт босож гэр бүлийнхнийхээ өглөөний цайг бэлтгэх, өдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргах, бясалгал, дасгал хийх, ном унших зэрэг нь үр бүтээлтэй юм. 

Эх сурвалж: BusinessInsider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...