Active

ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГЭЭ ЗӨВ БИЧЬЕ

“Зах зээлд шилжсэнээс хойш” гэдэг тодотголоор бид олон асуудлыг шүүмжилдэг.

Тэр асуудлууд нь бүр хүний мөс, ухамсрын түвшинд хүртэл яригдахуйц өргөн хүрээг хамарсан байдгийг уншигч Та юу эс андах билээ. Яг тэр нэгэн ороо бусгаа үетэй зэрэгцээд Глобальчлал буюу Даяарчлал гэдэг ойлголт манай орныг мөн л хамарч хүн бүр дор хаяж хоёр хэл бичигтэй байх шаардлага зүй ёсоор урган гарсан. Энэ мэт олон хүчин зүйлсийн нөлөөн дунд харин бидний бичгийн болон ярианы хэл үрэгдэж, нэгдсэн нэг дүрмээр биш хүн болгон хүссэнээрээ бичдэг болсон билээ.

Хүн л юм болсон хойно алдаа гаргалгүй яах вэ. Анзааргагүйгээсээ болж гаргасан алдааг засч болно. Харин өөрийнхөө алдааг зөв гэж боддог байх нь тун харамсалтай. Энэ тохиолдол “ТАНД” гэдэг үгэн дээр ихээхэн ажиглагдаж байгааг хөндлөө.

Нэр үгийн үндсэн бүтэц

Нэр үгийн үндэс + Тооны нөхцөл + Тийн ялгалын нөхцөл + Хамаатуулах нөхцөл

Нэр үг дээр заасан дарааллаар бүтнэ.

Ямар ч нэр үгийн хувьд энэ дараалал зөрчигдөх учиргүй бөгөөд зөрчигдсөн тохиолдолд алдаа болно. Жишээ: Сэтгүүлүүдийнхээ

Сэтгүүл (язгуур, дагавар нийлсэн нэр үгийн үндэс) + Үүд (олон тооны нөхцөл) + ийн (Харьяалахын тийн ялгалын нөхцөл) + ээ (ерөнхийлөн хамаатуулах нөхцөл)

7c0e13_tand_x800 ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГЭЭ ЗӨВ БИЧЬЕ

Харин энэ байдлаар ТАНД болон ТАНЬД гэсэн үгийн хувьд тийн ялгалын нөхцлүүд Та гэдэг үгэн дээр шууд залгагдах ёстой.

ТАНЬ гэдэг нь өөрөө хамаатуулах нөхцөл авсан хэлбэр. Тиймээс жийрэг эгшиг гэж андуурч болохгүй.

Зөв: 

Та + Тооны нөхцөлгүй + Өгөх оршихын НД + Хамаатуулах нөхцөлгүй = ТАНД

Буруу: 

Та + Хамаатуулах НЬ + Өгөх орших Д = ТАНЬД

Хэрвээ “Танд” гэхийг “Таньд” гэж бичдэг байсан бол бусдыг нь ингэж бичих байсан.

  • Нэрлэх Тийн Ялгал. За яахав ТА
  • Харьяалах Тийн Ялгал ТАНИЙ
  • Өгөх Орших Тийн Ялгал ТАНЬД
  • Заах Тийн Ялгал ТАНИЙГ
  • Гарах Тийн Ялгал ТАНИАС /Харамсалтай нь ингэж бичдэг хүмүүс байсаар байна/
  • Үйлдэх Тийн Ялгал ТАНИАР /Бас ингэж/
  • Хамтрах Тийн Ялгал ТАНЬТАЙ
  • Чиглэх Тийн Ялгал ТАНЬ РУУ гэж бичигдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...