Нийгэм

11-15 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД МАШИНААС МӨНГӨ ХУЛГАЙЛЖЭЭ

Police lights by night

Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон “LEXUS” маркийн тээврийн хэрэгслээс гурван сая төгрөг хулгайлсан хэрэг хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан байна.

Тухайн хэргийг 11-15 насны гурван эрэгтэй хүүхэд үйлдсэн болох нь тогтоогджээ.

Аймгийн цагдаагийн байгууллагынхан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тул иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналттай байлгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...