Нийгэм

Шинэ түүх: МУГТ Ц.Раднаа таван төрлөөс таван алтан медаль хүртлээ

Монгол улсын гавьяат тамирчин Ц.Раднаа Дэлхийн мастеруудын наадмаас таван төрөлд өрсөлд таван алтан медаль хүртэж түүхэн амжилт бүтээгээд байна.

Тодруулбал тэрбээр Тайван улсын Тайпэй хотноо болсон “Дэлхийн мастеруудын наадам”-ын 90-94 насны ангилалд өрсөлдөж таван алтан медаль хүртэв.

Түүний ТҮҮХЭН амжилтууд:

  • 60 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвдэв,
  • Гурвын харайлтад алтан медаль хүртжээ,
  • 800 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвджээ,
  • 200 метрийн гүйлтэд алтан медаль  хүртэж 37.12 амжилттайгаар дэлхийн дээд амжилт,
  • 1500 метрийн гүйлтэд 7.55.12 амжилттайгаар алтан медаль  хүртэж дэлхийн дээд амжилт,
  • 400 метрийн гүйлтэд алтан медаль авч тус тэмцээний дээд амжилтын эзэн болж чадсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...