Active

Цаг агаар: Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Увс, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...