Active

Төрийн мөнгийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү эзэмшдэг үү

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү болох О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүй өөрийн цахим хуудаст оруулсан зураг бичлэг олны нийтийг хоёр хэсэг талцуулаад буй билээ. Тэрбээр өөрийн найз залуугийн өгсөн дэлхийн алдарт брэндийн үнэт зүйлсийг оруулж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн.

Гэвч энэ нь тийм сайн арга байсангүй. Тухайлбал хэдэн арван саяар үнэлэгдэх цүнх, бөгж нь олны зэвүүн дургүй хоёр хөдөлгөсөн. 12 жилийн боловсролтой 20 гаруй настай залуу өөрийн хөрөнгөөр 5000 долларын Chanel цүнх, 4950 долларын Miu Miu пиджак, 20 саяын Damiani бөгж, Lexus RX 350 машин зэргийг найз охиндоо бэлэг барьсан.

Энэ талаар хүүгийн талаас ямар мэдээлэл өгөөгүй бөгөөд охины тал болох Ө.Өгөөмөрийн аав хэвлэл мэдээлэлд нээлтэй мэдээлэл өгсөн нь “тэнэглэл” болж таарсан.

Харин улсын төрийн гурван өндөрлөг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс энэ талаас асуух гэсэн боловч хэвлэлд ам нээхгүй хэмээн мэдэгдсэн.

Эл үйлдлээр төсвийн мөнгө гэдэг нь нэг үгээр батлагдаж байгаа аж. Сумын төвийн цэвэрлэгч хийж байсан залуу улс төрд орж улсын мөнгийг сумын төв мэт санаж үрэн хийж буй нь иргэдийн эргэлзүүлж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...