“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярын өдөр зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.
Зургаадугаар сарын 1-нд автомашингүй өдөр гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад буй. Энэ тухай Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр” байхыг тодотголоо.
Энэ жил хүүхдийн баярт зориулсан арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор Хотын даргын захирамж болон хөтөлбөр гараагүй байна.
Өнгөрсөн жилийн хувьд төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг болж 3,000 хүний бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал, “Мөрөөдлийн ертөнц”, “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт болж байв.

Сүүлийн сэтгэгдэл