Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаан дууслаа. Хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр товч мэдээлэл хүргэлээ.
“Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэсэн аян өрнүүлэхээр болсон талаар мэдээллээ. Хөдөө орон нутаг болон дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд камержуулах зэрэг асуудлыг ярьсан.
Хоёрт, хүүхдийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдсан, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангая гэдэгт санал нэгдсэн. Энэ бол ардчиллын процесст сургадаг учир чухал ач холбогдолтой.
Мөн хүүхдийн зуслангуудыг сэргээх асуудал яригдлаа. Энэ бол маш чухал. Мөн Хүүхдийн ордонг сэргээн байгуулах тухай ярьж байна” гэлээ.

Сүүлийн сэтгэгдэл