Active

ЭЕШ-д 800 оноо авсан багш, суралцагчдад баяр хүргэлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч амжилт үзүүлсэн сурагчид, бэлдсэн багш нарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-ыг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн нийт 1475 сурагч өгснөөс 33 сурагч 800 оноо авсан юм. Сурагчдыг 17 багш удирдан бэлдэж хамтдаа ажилт үзүүллээ. Ийнхүү эрдэм мэдлэгээрээ манлайлж өндөр оноо авсан сурагчид, тэднийг сургаж бэлдсэн багш болон сурагчдын гэр бүлийнхэнд Дүүргийн Засаг дарга дүүрэг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилт гаргасанд нь баяр хүргэж, талархал гардуулан цаашдынх нь эрдмийн аянд амжилт хүсэж, эх орондоо их үйлс бүтээх иргэн болохыг ерөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...