Active

Өглөөний мэнд: Таны мэдэх ёстой зүйлс

Өнөөдөр 2023.11.10. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 07 цаг 50 минутад мандлаа, 17 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -22 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Индонезид Баатруудын өдөр, АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Америкийн кино найруулагч Роланд Эммерих, жүжигчин, модель Ванесса Эйнжел, Маккензи Фой, Өмнөд Солонгосын дуучин Лео зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй байна.

1971 оны энэ өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

Мөн БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элссэн байна.

Түүнчлэн энэ өдөр БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.

1961 оны энэ өдөр Сталинград хот Волгоград болжээ.

1983 оны энэ өдөр Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...