Active

Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.

IMG-34754462e1a729d3753e87140382f7e4-V-1024x682 Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны 01 дүгээр сарын 07-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ.

БНАЛАУ-ын Улс тунхагласны баяраар төр, засгийн тэргүүд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар уг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

IMG-d2cc04642dfbe8862e8fbbddc13d7711-V-1024x682 Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...