ActiveЦаг агаар

ЦАГ АГААР | ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс болон Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. 

Ихэнх нутгаар баруун  хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс  голын хөндийгөөр -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...