ActiveУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

IMG-8b8f245277074fdd298a7f5b3037e23c-V-1024x682 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Энэхүү үзэсгэлэн нь монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг онцлов.

IMG-354860570ed8776f2471b57a2890f432-V-1024x682 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополын Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцов.

“Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна.

IMG-17de26193e52c2285820c354059196a2-V-768x1024 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
IMG-d9396c6b72ccde5197a29d09f6c91add-V-768x1024 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Үзэсгэлэн нь Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаанд үргэлжилнэ.

IMG-5ec388acc75f1a69e5ec09025b9cfae6-V-1024x682 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
IMG-3998556695141c2fed4ea60121dd2907-V-1024x682 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
IMG-8942b4c345e6b539ce87110be6c8cafa-V-1024x682 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...