Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ тогтоол усанд тоглож байсан 3 хүүхдээс 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сүүлийн сэтгэгдэл