Нийгэм

Х БОГДЫН ЭЭЖ Н.МӨНХНАСАН: БАЛЧИР ХҮҮГИЙН МИНЬ ТУХАЙ ЭЛДЭВ МЭДЭЭЛЭЛД НУХАЦТАЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

Өнгөрөгч долоо хоногт Х Богд тодорсон талаар хэвлэлүүд шуурсан. Гэвч үүнтэй холбогдуулан Гандан тэгчилэн хийдээс мэдэгдэл гаргаж байсан. Улмаар иргэд сүсэгтэн олон Х Богд Монгол улсаас тодорсонд баяртай байгааг нуух юун. Тэгвэл Х Богдын ээж энэ талаар албан мэдээллийн өөрийн цахим хуудсаараа хийлээ. Дурдвал, тэрбээр:

Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч хаягаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтавжтай явуулж байгааг анзаарлаа.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна.

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар ханддаж, нинж сэтгэлийг түгээх нь үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм.


images-2 Х БОГДЫН ЭЭЖ Н.МӨНХНАСАН: БАЛЧИР ХҮҮГИЙН МИНЬ ТУХАЙ ЭЛДЭВ МЭДЭЭЛЭЛД НУХАЦТАЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...