Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт долоон настай хүү гэртээ ирээгүй тухай дуудлага есдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэх, шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эрлийн дөрөв дэх өдөр хүүгийн цогцсыг олжээ.
Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан долоон настай хүүгийн цогцсыг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын III багийн нутаг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Сүүлийн сэтгэгдэл