Нийгэм

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тус дүүрэгт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.  

4 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг барихаар газрыг чөлөөлсөн. Бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт нэлээд тулгамдсан асуудал болж байгаа,тиймээс иргэдэд таниулж ойлгуулах талаар анхаарч ажиллаж байгаагаа Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл мэдээллээ.

14 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Тухайлбал, шинээр баригдаж буй 1.7 км дөрвөн эгнээ авто замын ажил хугацаандаа дуусахад гол хүндрэл нь газар чөлөөлөлт болж байна гэдгийг Экспресс зам ХХК-ийн захирал Э.Чинбат хэллээ. Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1,7 км авто замын ажил дөрөвдүгээр сарын 6-наас эхэлсэн, есдүгээр сарын нэгэн гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

10 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Энэ нь гэр хороолол доторх анхны дөрвөн эгнээ зам болох бөгөөд Баянхошуу, Хайлааст чиглэлээс хотын төв орох чиглэлийн бусад замуудын ачааллыг бууруулж, авто замын түгжрэлийг багасгахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Цаашлаад энэ замыг үргэлжлүүлж Баянхошуу Хөтөл,  Хүчит шонхороос 32—ын тойрог чиглэлийн замуудыг мөн дөрвөн эгнээ болгохоор судалгаа хийж, хотын удирдлагад танилцуулсан гэж Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

9 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа
11 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа
16 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар чингэлтэй дүүрэгт ажиллалаа

Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...