Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.

Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор Ч.Даваабаяраар ахлуулсан энэ зөвлөл анхдугаар хуралдаанаа хийн, ажлынхаа талаар санал солилцож, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэж байна.

376349497_689763053022224_1077917481930239154_n Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав
received_679307523814954 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...