Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.
Тэгвэл 39 настайдаа буюу Францын түүхэнд хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэл Макроны намтрын талаар мэдээлэл хүргэе.
- Тэрбээр 1977 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү ажээ.
- Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургуулийг тус тус төгссөн.
- Сургуулиа төгсөөд Францын Санхүүгийн хяналтын алба, “Rothschild & Cie” банкинд ажиллаж байсан.
- Улмаар 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч
- 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажиллажээ.
- 2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, Францын иргэдийн дэмжлэгийг олсноор 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
- Улмаар 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан юм.
- Хувийн амьдралын тухайд түүний гэргий нь Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан, 25 насаар эгч Брижит Макрон.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1

Сүүлийн сэтгэгдэл