ActiveСпорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ.

Тэрбээр Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон байна.

Н.Бат-Эрдэнийн жинд таван тамирчин тойрч барилдсан бөгөөд Армени, Туркийн тамирчныг ялж, Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар төгсгөлийн шатанд шалгарчээ.

Манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга боллоо.

Эх сурвалж: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
6
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...