Нийгэм

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газарт ой хээрийг гал түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Ерөө сумын Бугант багийн Мэргэжлийн ангийнхан, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүлэг түймрийн баруун урдаас хойд хэсэгт, ахлах дэслэгч Б.Цэрэнтогтохоор ахлуулсан бүлэг түймрийн баруун хойд хэсэгт, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан бүлэг “Майн зоон” гэдэг газрын урд хэсэгт тус тус унтраах үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...