Active

Опал: Хайрлах, уучлах хоёр нь эн тэнцүү зүйл

Хайрыг зөвхөн Ромео Жулльетагаар төсөөлөх боломжгүй билээ. Учир нь хайр дотроо асар олон төрөл байдгын нэг нь Опал Кронкийн хайр. Түүний бусдыг хайрлах хайрыг найруулагч М.Батболд гарамгай гаргажээ.

Опал Бүгд чамд хайртай

Хөшиг нээгдмэгц, сараалжин шаргал төмөрт хүн амьдардаг юм уу гэлтэй?

Эмх замбараагүй орчинд хуучирсан сонингийн зурагтай шар хөшигнүүд таазнаас зүүгдсэн нь хуучин цагийг өгүүлжээ. Угтаа энэ тайз нь “Гэм зэм”-ийг санагдууллаа. Гэхдээ “Гэм зэм” бус  харин Опал “Бүгд чамд хайртай” жүжиг юмсанж. Бүүдгэр харанхуй орчид тайзыг чиглэх өнгө өнгийн гэрлүүд. Түүнийг ажваас аз жаргал, баяр хөөр, уйтгар гуниг, хайр дурлалын романс өрнөх шинжтэй.

Тайзны өмнө хэсэгт тусгайлан бэлдсэн жижиг макет нь зорилго үгүй мэт боловч өөртөө жүжгийн  бүхий л нууцийг агуулжээ.  

373686778_657191449843420_7047409227879484574_n-1024x682 Опал: Хайрлах, уучлах хоёр нь эн тэнцүү зүйл
Сүрийг үзүүлэгч М.Батболд найруулагч

Найруулагч М.Батболд Опал жүжгээр нийгмийг шүүмжлэх гэсэнгүй ээ. Уг жүжгээрээ хорвоогийн хар бараан асуудалд туйлдсан хүмүүсийн мөн чанарыг эргэн нэг сануулахыг зорилго болгосон уу?

Энэ нь: Хайрлах… Уучлах… Хүний мөс… Хүн чанар…

МУАЖ Г.Мягмарнарангийн хүү гярхай нэгэн. Тэрбээр дэлхийд алдартай зохиолуудаас шилж тайзнаа амьлуулж яваа шилдэг найруулагч. Найруулсан жүжгүүд нь олны сэтгэлийн утсыг хөндөж ирсэн. Тиймдээ ч “Мөнгөн мод 2023” наадмын “Шилдэг найруулагч” яахын аргагүй мөн. Өөрийн өнгө аяс, хэв маягаараа бусад найруулагчидаас онцгойрч яваа нэгэн билээ.

Найруулагч М.Батболдын дүрийн сонголт мэргэн байсаар ирсэн. Монголын чадварлаг, чадалтай, дотортой жүжигчдийг сэтгэхүйн драмдаа тоглуулаад амжжээ. Тэр нь яг л байг оносон сум шиг. Тайзан дээр гал гаргасан үзүүлбэрийг тэд хоршин, амилуулж чадсан байна. Ийм үзүүлбэрийг М.Батболд найруулагчаас л хүлээнэ. Бүр хүлээдэг ч болжээ.

Эргэн ирэлтээрээ байлдан дагуулсан “БАРБАРА”

Г.Отгонцэцэг жүжигчний хувьд хурц ширүүн жүжиглэлттэйгээр олонд гаршсан нэгэн. Энэ удаа тэрбээр Барбара гэх эмэгтэйн дүрийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайн гаргалаа. Уг жүжгийг түүнгүйгээр  эс төсөөлнө.

373667431_657190786510153_412394043730120723_n-1024x682 Опал: Хайрлах, уучлах хоёр нь эн тэнцүү зүйл
Зальтай залуу…

Брад Виннер болох Т.Сэргэлэнгийн хувьд хээнцэр тансаг авч зальтай залуу аж. Тэрбээр хаана оршихоо хэнээс ч илүүтэйгээр мэддэг юм шиг. М.Батболд найруулагч Т.Сэргэлэнг дахин нэг удаа чадварлагаар нээлээ. Дүрээ мэдэрнэ гэж энэ байх даа. 

373560554_657190586510173_6808513529231591525_n-1-1024x683 Опал: Хайрлах, уучлах хоёр нь эн тэнцүү зүйл

Харин нууцлаг агаад бүхнийг өөрчлөх Опал Кронкий нь О.Энхтуулын шинжийг ихэд агуулсан харагдана. Зохиолч зохиолоо бичихдээ О.Энхтуулыг харж, бодож, сэтгэж бичсэн юм уу гэлтэй. О.Энхтуул өөрийн дүрээ гайхамшигтайгаар авч гарлаа. Түүнд авъяас харамгүй заяа ажээ.

М.Батболд найруулагчийн Опал “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драмд туслах дүр гэж үгүй. Тэд бүгд гол дүр адил чухал рольтой. Уг жүжиг нь, зогссон зүрхийг цохилуулах шиг боллоо.

Магадгүй та ч гол дүр ч байж болно…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
4
+1
1
+1
0
+1
2
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...