Active

Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгажээ. 

Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байжээ. 

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон байна. 

Улмаар тус компанийн битүүмжилсэн үхрийн мах 11.9 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.5 тонн, нийт 15.3 тонн махыг устгуулах шийдвэр гарчээ. 

Тус шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсгүүд хамтран Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт долдугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллажээ. 

sqljvt_64ba104778a6a4593d74db80_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
sog8mg_large-64ba10a878a6a4593d74db90_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
tq19rs_large-64ba108178a6a4593d74db86_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
wfs53j_large-64ba136178a6a4593d74db9a_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
q94vje_large-64ba109778a6a4593d74db8b_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
beiwyb_large-64ba10b278a6a4593d74db95_x800 Гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрсэн 15.3 тонн үхрийн махыг устгажээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...