Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч зургадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч, амь насыг нь хохироожээ.
Улмаар цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, жалганд нуугаад хэргийн газраас явсан болохыг зорчигчид цагдаад мэдэгджээ.
Тухайн автобусын жолооч 53 настай, эрэгтэй хүн бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи гэх газар уг ослыг гаргасан юм байна. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Сүүлийн сэтгэгдэл