Active

Үерийн дараа 436 сая төгрөгийн хандив цугларчээ

Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөн билээ.

Өнөөдрийн байдлаар

  • БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18 сая,
  • “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая,
  • НИТХ-ын 20 төлөөлөгч нар 5 сая,
  • Нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая,
  • “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая,
  • “Ачит” ХХК 100 сая,
  • Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая,
  • ЦЭМОБИ ХХК 11 сая, Ариг банк 10 сая,
  • “Хүдэр-Эрдэнэ” ХХК 5 сая,
  • “Экоконстракшн” ХХК 10 сая,
  • иргэн Д.Батмөнх 5 сая,
  • н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр  нийт  436,401,320 төгрөгийн мөнгөн тусламж өгөөд буй.

Мөн

  • НҮБ 11.9 сая,
  • “Шунхлай групп” ХХК 100 сая,
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг,
  • Улаанбаатар хотын худалдааны танхим,
  • “Бест бейкери”,
  • ББК,
  • ЗГН,
  • “Юнител групп”,
  • “Монгол эм импекс”,
  • ЭНТО,
  • “Юнитра”,
  • “Мобиком”,
  • “Өгөөж чихэр боов”,
  • АПУ,
  • “Тесо” зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм.
  • Мэдээлэл технологийн үндэсний парк,
  • “Бигүрү”,
  • “Бест бейкери”,
  • “Жи энд Жи Интернэшнл”,
  • “Дижитал концепт”,
  • “Вояж”,
  • “Номин фүүдс”,
  • “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.

    Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласан.  

Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулжээ. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт, үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Чин сэтгэлийн хандив, тусламж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...