Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч шөнө гал түймрийн гурван дуудлага бүртгэгдлээ. Үүнд; Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Зүүн салаа”-ны “Задгай” граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 60х6 метрийн хэмжээтэй гражын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-ын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Портер” загварын автомашин, хураалттай банз тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ

Сүүлийн сэтгэгдэл