ActiveСпорт

Ш.Энхийн-Од Сан Францискод тоглох болсныг албан ёсоор зарлалаа

NCAA 1-р зиндаанд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг болон багийн дасгалжуулагч Крис Герлуфсен Mike Sharavjamts буюу Шаравжамцын Энхийн-Одыг багтаа элсүүлсэн тухай албан ёсоор зарлалаа.

Энэ оны NBA-ын Draft-д нэрээ өгөөд байсан Ш.Энхийн-Од дахин нэг жил NCAA-д үлдэхээр нэрээ татаад байсан юм. “Сагсан бөмбөгийн өндөр IQ, ерөнхий ур чадвар, авьяас нь түүнийг сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглогч болгох байх. Тэрээр Bay Area дахь монголчуудын томоохон төлөөлөл байх болно” гэж дасгалжуулагч Крис ярьжээ. Ш.Энхийн-Од өнгөрсөн жил Дейтоны Их Сургуультай гэрээ байгуулж NCAA 1-р зиндаанд тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...